ЭХЭЛНЭ ГЭДЭГ АМЖИЛТЫН 50% 2019 оноос хойш ажил, амьдрал, зав зай болж өгөхгүй байсаар байгаад өдийг хүрсэн байна. Эхлэх гэсээр байгаад машин маань өнгө үзэж нэлээн гундсан байна. Нэг найз маань надтай адилхан машин авч тоноглож эхэлснээр миний мартагдсан PROJECT -ыг амь оруулж байх шиг байна.
Өнгөрсөн 11 -н сард өмнө нь авч хураасан залуу 4.0 бензин мотор, МТ R151 кропоо солиулахаар засварт өгсөн. 2 сар орчмын дараа машин маань асаж унаж явж болдог боллоо. Ажлахгүй юм байхгүй, өмнө ч байгаагүй, мотор, цээж утас сольж өгсөн ах маань сайхан бүгдийг нь ажилуулсан байна.

Машинаа асааж аваад шууд оношлогоондоо орлоо. Гэрэл дохио бүрэн, мотор олон жил асаагүй гэхэд утаа униар, элдэв доголгүй сайхан байна.
1991 оны машин гэхэд унаад явхад нэг л тухтай, дотно, сайхан мэдрэмж төрүүлдэг шүү. Салоны байрлал, руль, машины хэлбэр үнэхээр л сэтгэл татаад байдаг юм.

За нэг барьж авсан дээрээ энэ зун сайхан болгож авнаа.






















