Sunday, December 22, 2019

Radiator Overflow Bottle and Radiator cleaning - Илүүдлийн сав солиж, радиатор цэвэрлэв

Илүүдсийн сав хагарсан байсныг шинээр солив




Илүүдлийн сав нэг ах маань олж өгсөн учираар хуучин радиатороо цэвэрлэж хийв.


Sunday, December 8, 2019

Housing for thermostat replacement - Мэдрэгчтэй термистат таг суурилуулав

Механик хөргөх сэнстэй учираас досол богино эргэлт мэдрэх мэдрэгчгүй байсныг мэдрэгчтэй болгов. Ингэснээр цахилгаан сэнс тавих боломжтой болж байгаа юм.


Өмнөх термистат таг нэг чих нь хугарсан байсныг шинээр солиж сайжруулав


97 градуст онгойдог, хий гаргагчтай термистат байсан учираас сайжруулах шаардлаггүй гэж үззээд буцааж угсрав


Хөргөлтийн систем сайжруулах дараагын төлөвлөгөө: Open систем, хөнгөн цагаан радиатор, өндөр эргэлттэй цахилгаан сэнс


Sunday, December 1, 2019

Wheels for Wrangler Sahara and Tire - Обуд дугуй солив

Wrangler 17" 5x127 той обуданд, 265 70 17 тай Bridgestone өвлийн дугуй угсарав.

Өмнө

Одоо

265 70 17 - 32 10.50 тай дугуйтай ижил

Wheel Spacer 5x4.5 to 5x5 - Спэсэр

5х114.3 тай 17" тэй гайгүй обуд олдохгүй байсан тул спэсэр ECCPP -ээс захиалж авав. Материал нь сайжруулсан 6061 billet хөнгөн цагаан. Ингэснээс обуд, дугуйны сонголт сайтай болно гэж үзэж байгаа.





Ignition Key & Door Key - Түлхүүр

Түлхүүр хийлгэх гэж нэлээн газраар явсан. Ийм бэлдэц их ховор байдаг бололтой байна. OMIX оос бэлдэц захиалж авч, Өгөөмөр зах дээр байдаг түлхүүр хувилдаг аххүүгээр тааруулуулав. Одоо бүх хаалга, урд хайрцаг түлхүүрээрээ онгойдог болсон.





Tuesday, November 26, 2019

3D Carbon Fiber Wrap Sticker on Salon - Салон карбон хуулга наав

Салоны дүпэн хуулга хуурч, муудсан тул карбон хуулгаар солив.



Анхны удаа наасан туршлага жаахан дутав



Речакны суурь хүрээ хуулагдав

Sunday, November 24, 2019

PROTECH New Water Pump - Усны помп солив

Хуучин усны помп шариг дуутай, гол савалгаатай байсан тул шинээр помп захиж авав. Шинэ помп сальниктайгаа ирсэн тул сальник хоёр талд нимгэн циликон түрхэж боов.



Өмнө нь помп шариг нураж, шаариг тааруулж тавьсан бололтой байна лээ



Saturday, November 16, 2019

Liftgate Hatch Tailgate - Хойд хаалганы амаржин солив

Хойд хаалганы амаржин ажилладаггүй мөн дээшээ гүйцэд онгойдоггүй байсан. Нам онгойдог хаалгыг хүмүүс мөргөх гээд байдаг. Үүнийг сайжруулав

Өмнө нь онгойсон байдал

Амаржин ажиллахгүй нэвт өрөмдөж хадаасаар тогтоосон байдал

Урт нь шинэ амаржин, Өгөөмөр захаас хайж байгаад олж авав. Бүдүүн даац сайтай, өвөл хөлддөггүй чанараа таниулсан эд гэж худалдагч тайлбарлаж өгсөн. Энэ өвөл шалгах завшаан тохиох нуу яах нуу.

Хийсэн байдал. Санасныг бодоход их өндөр болсон, гэхдээ боломжийн гэж үзэж байгаа.


Хойд хаалга PVC байдаг. Бүх боолт, кноп бүрэн байхгүй бол хавтас нэг тогтохоо байгаад эхлэвэл тогтоох боломжгүй болдог. Тиймээс бүх кнопуудыг шинэчилж, боолтнуудыг гүйцээв


Sunday, November 3, 2019

Idler bearing - Дамарны шариг солив

Хоёр дамарны шариг дуугарч байсныг шалгахад нэг нь гацсан, нөгөөх нь нэлээн дуутай байв. SLS Bearing дэлгүүрээс SKF брэндийн 6203 аас 2ш авч солив.

Шариг дуугарч байсан дамарнууд

27 -гийн дроцов тавьж цохиж гаргав

SKF брэндийн 6203 дугаартай шариг 2 дамарт таардаг

Дамарт шариг шахсан байдал

Friday, November 1, 2019

My New XJ

My new Jeep Cherokee XJ, Renix 4000cc engine, A/T Transmission, Dana 30 and 35

За дараагийн XJ-гээ удаан хайхгүй олсондоо баяртай байна. Өмнө нь ийм XJ байдгийг мэддэггүй байсан, бүх юм өөрөөрөө, сайхан хадгалсан тэрэг байхаар нь очиж үзээд шууд авсан. 4000сс цуваа 6-н цилиндр, автомат хурдны хайрцаг.





За ингээд их ажил ч ундарлаа даа ...

Sunday, September 8, 2019

The XJ sold - Шинэ эзэнд нь хүлээлгэж өгөв

Өнгөрсөн хугацаанд олон ч холын аялалд, замын хүнд нөхцөлд эвдэрч хээр хонуулж үзээгүй итгэлд хүлэг минь алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.

6-н жилийн хугацаанд өөрийн бүтээсэн машиндаа дүгнэлт хийхэд. Би ганц том зүйл дээр алдсан байсан. Тэр нь Engine Swap. 4D56 мотор ердийн хэрэглээд маш сайн тохирсон мотор шатахуун бага иднэ, сэлбэг олдоц сайтай гэвч жижиг мотор учир байнгын хүч шавхсан зүйлд тохиромжгүй. Галлопер бандгар кроп гинжин дамжуулгатай учир хүч хэрэглэвэл дороо эвдрэх эрсдэлтэй. Ер нь нэг юм ойлгоход машиныг үйлдвэрээс ямар байсан тэр мотор кроп, явах эд ангиар нь унасан, тоноглосон нь хамгийн зөв зүйтэй зүйл байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тийм ч учраас шинэ эзний худалдаж авах саналыг би хүлээн зөвшөөрсөн.


Saturday, September 7, 2019

Last trip to Zerleg 4x4 Cup 2019 - Зэрлэг 2019

Шар машинтайгаа аялсан сүүлийн аялал. Зэрлэгийн замаар бассэн орчоод ирсэндээ өөрөөр болон, өөрийн босгосон машинаараа бахархан сэтгэл төрсөн. Цуг явсан багийнхан сайн байсан учраас их зовохгүй явчхаад ирсэн. Миний бодлоор миний машины моторын чадал, хацар зүрхний харьцаа, машин жин, баланс нэлээн давгүй тохирсон санагдсан. XJ надад байгаа байдал, хэлбэр нь илүү их таалагддаг байсан бол түүнээс илүү сонирхол татах зүйл байсныг олж харсан аялал болсон. Гэхдээ 4D56 мотор бол зөвхөн хэрэглээнд л тохиромжтой, миний хүссэн зүйлийг тэр өгөхгүй. Тэмцээн дээр XJ гээ шинэ эзэнд нь өгөхөөр тохирсон тул буцахдаа дахиж хөдөө замд барихгүй дээ гэсэн бодлоор нэлээн машинаа мэдэрч явж ирсэн.



Jeep Wrangler Club Mongolia


Monday, September 2, 2019

SOS Trip to Russian Border and Mongol Rally - Оросын хил рүү машин чирэв

4-н хүнтэй Монгол Ралли-д оролцож байгаа машин Дарханы зам дээр эвдэрсэн Алтанбулаг -руу хүргээд өгөөч гэсэн дуудлага ирсэн. Ачигч машин явах боломжгүй байсан учраас машинаараа чирж хүргэж өгөв. Замд чирүүлж явсан машины дугуй 2 удаа обудаа цохиж хагалсныг эс тооцвол саадгүй хүргэж өгсөн.