Tuesday, November 26, 2019

3D Carbon Fiber Wrap Sticker on Salon - Салон карбон хуулга наав

Салоны дүпэн хуулга хуурч, муудсан тул карбон хуулгаар солив.



Анхны удаа наасан туршлага жаахан дутав



Речакны суурь хүрээ хуулагдав

Sunday, November 24, 2019

PROTECH New Water Pump - Усны помп солив

Хуучин усны помп шариг дуутай, гол савалгаатай байсан тул шинээр помп захиж авав. Шинэ помп сальниктайгаа ирсэн тул сальник хоёр талд нимгэн циликон түрхэж боов.



Өмнө нь помп шариг нураж, шаариг тааруулж тавьсан бололтой байна лээ



Saturday, November 16, 2019

Liftgate Hatch Tailgate - Хойд хаалганы амаржин солив

Хойд хаалганы амаржин ажилладаггүй мөн дээшээ гүйцэд онгойдоггүй байсан. Нам онгойдог хаалгыг хүмүүс мөргөх гээд байдаг. Үүнийг сайжруулав

Өмнө нь онгойсон байдал

Амаржин ажиллахгүй нэвт өрөмдөж хадаасаар тогтоосон байдал

Урт нь шинэ амаржин, Өгөөмөр захаас хайж байгаад олж авав. Бүдүүн даац сайтай, өвөл хөлддөггүй чанараа таниулсан эд гэж худалдагч тайлбарлаж өгсөн. Энэ өвөл шалгах завшаан тохиох нуу яах нуу.

Хийсэн байдал. Санасныг бодоход их өндөр болсон, гэхдээ боломжийн гэж үзэж байгаа.


Хойд хаалга PVC байдаг. Бүх боолт, кноп бүрэн байхгүй бол хавтас нэг тогтохоо байгаад эхлэвэл тогтоох боломжгүй болдог. Тиймээс бүх кнопуудыг шинэчилж, боолтнуудыг гүйцээв


Sunday, November 3, 2019

Idler bearing - Дамарны шариг солив

Хоёр дамарны шариг дуугарч байсныг шалгахад нэг нь гацсан, нөгөөх нь нэлээн дуутай байв. SLS Bearing дэлгүүрээс SKF брэндийн 6203 аас 2ш авч солив.

Шариг дуугарч байсан дамарнууд

27 -гийн дроцов тавьж цохиж гаргав

SKF брэндийн 6203 дугаартай шариг 2 дамарт таардаг

Дамарт шариг шахсан байдал

Friday, November 1, 2019

My New XJ

My new Jeep Cherokee XJ, Renix 4000cc engine, A/T Transmission, Dana 30 and 35

За дараагийн XJ-гээ удаан хайхгүй олсондоо баяртай байна. Өмнө нь ийм XJ байдгийг мэддэггүй байсан, бүх юм өөрөөрөө, сайхан хадгалсан тэрэг байхаар нь очиж үзээд шууд авсан. 4000сс цуваа 6-н цилиндр, автомат хурдны хайрцаг.





За ингээд их ажил ч ундарлаа даа ...