Sunday, September 8, 2019

The XJ sold - Шинэ эзэнд нь хүлээлгэж өгөв

Өнгөрсөн хугацаанд олон ч холын аялалд, замын хүнд нөхцөлд эвдэрч хээр хонуулж үзээгүй итгэлд хүлэг минь алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.

6-н жилийн хугацаанд өөрийн бүтээсэн машиндаа дүгнэлт хийхэд. Би ганц том зүйл дээр алдсан байсан. Тэр нь Engine Swap. 4D56 мотор ердийн хэрэглээд маш сайн тохирсон мотор шатахуун бага иднэ, сэлбэг олдоц сайтай гэвч жижиг мотор учир байнгын хүч шавхсан зүйлд тохиромжгүй. Галлопер бандгар кроп гинжин дамжуулгатай учир хүч хэрэглэвэл дороо эвдрэх эрсдэлтэй. Ер нь нэг юм ойлгоход машиныг үйлдвэрээс ямар байсан тэр мотор кроп, явах эд ангиар нь унасан, тоноглосон нь хамгийн зөв зүйтэй зүйл байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тийм ч учраас шинэ эзний худалдаж авах саналыг би хүлээн зөвшөөрсөн.


Saturday, September 7, 2019

Last trip to Zerleg 4x4 Cup 2019 - Зэрлэг 2019

Шар машинтайгаа аялсан сүүлийн аялал. Зэрлэгийн замаар бассэн орчоод ирсэндээ өөрөөр болон, өөрийн босгосон машинаараа бахархан сэтгэл төрсөн. Цуг явсан багийнхан сайн байсан учраас их зовохгүй явчхаад ирсэн. Миний бодлоор миний машины моторын чадал, хацар зүрхний харьцаа, машин жин, баланс нэлээн давгүй тохирсон санагдсан. XJ надад байгаа байдал, хэлбэр нь илүү их таалагддаг байсан бол түүнээс илүү сонирхол татах зүйл байсныг олж харсан аялал болсон. Гэхдээ 4D56 мотор бол зөвхөн хэрэглээнд л тохиромжтой, миний хүссэн зүйлийг тэр өгөхгүй. Тэмцээн дээр XJ гээ шинэ эзэнд нь өгөхөөр тохирсон тул буцахдаа дахиж хөдөө замд барихгүй дээ гэсэн бодлоор нэлээн машинаа мэдэрч явж ирсэн.



Jeep Wrangler Club Mongolia


Monday, September 2, 2019

SOS Trip to Russian Border and Mongol Rally - Оросын хил рүү машин чирэв

4-н хүнтэй Монгол Ралли-д оролцож байгаа машин Дарханы зам дээр эвдэрсэн Алтанбулаг -руу хүргээд өгөөч гэсэн дуудлага ирсэн. Ачигч машин явах боломжгүй байсан учраас машинаараа чирж хүргэж өгөв. Замд чирүүлж явсан машины дугуй 2 удаа обудаа цохиж хагалсныг эс тооцвол саадгүй хүргэж өгсөн.