Tuesday, September 23, 2014

The first post - Эхлэл

Миний блог уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье!

УАЗ469 -ын дунд хайрцаганд сууж өссөн би 69 тоноглож унах мөрөөдөлтэй хүүхэд байлаа, 2009 онд сургуулиа төгсөөд нэг компанид ажилд орлоо. Ажилд орсон өдрөө Jeep Cherokee XJ гэдэг машиныг харж билээ. Тухайн үедээ 69 тоноглож, өөрийнхөөрөө янзалж унах бодлоо хаяж чадахгүй нэлээн явсан. Гэвч эцэст нь ...

First self-apparent XJ
Өмнө нь кинонд зөндөө харж байсан боловч бодитоор сонирхож харж байсан анхны XJ

My first XJ. My want: 1993 4.0cc engine MT transmission, white color
Анхны XJ гээ 2013 оны сүүлээр авч байсан. 1993 оны 4.0сс, МТ кроп, цагаан өнгө миний хүссэн бүхэн байсан. Машинаа өөрийн нүдээр харахгүй шууд сонсоод авч билээ.