Thursday, July 11, 2019

Trip to Teshig and Khuvsgul Lake - Булган Тэшиг, Хөвсгөл далай аялал

Бүтэн жил хүсэн хүлээсэн, бэлдсэн аялалдаа гарсан. Хөвсгөл нутгаараа явж байгаад, найзын гэр бүл Булган,  Тэшиг явна гэснийг сонсоод зам тосов. Тэшиг нутаг хүмүүсийн хэлдгээр үнэхээр сайхан нутаг байна, дахин очмоор. Тавтын гол дээр хэд хоног сайхан амарч байгаад ирсэн. Онцлог нь Тавтын голын шумуул бол үнэхээр мангас юм билээ, бургас ихтэй газар буухгүй байхыг зөвлөе.







Saturday, June 1, 2019

Kenwood TM-271 - Станц

Намын станц Монгол улсад хориотой учир жаахан түгшүүртэй. Тэрнээс kenwood tm-271 60w бол сайн юм билээ. Автоплаза гаас боломжийн сайн гэсэн хужаа антина авч тавьсан. Тэгээд найзтайгаа Кино үйлдвэрээс - Ургах наран хооронд ямар ч шуугиангүй ярьж болж байсан.




Sunday, May 26, 2019

Trip to Khiidiin Saridag - Хийдийн Сарьдаг аялал

XJ гэж ямар машин байдгийг утгаар нь мэдэрч эхэлсэн аялал болсон. Машин хөнгөн байх, шаварт бол нэг найзын хэлдгээр ядаж 35" дугуй байх хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосон. Өмнө нь яг ийм extreme аялалд цөөхөн явж байсан болхоор энэ аяллаас хойш энэ чиглэлд илүү их татагдах, сонирхох болсон.










Friday, May 24, 2019

SOS - Найзын машиныг шавраас татав

Миний машины нийт жин 1.3тонн багцаа байгаа байх. Хөнгөн дээрээс нь, рамгүй машинаар машин угзарна гэдэг их хэцүү ажил байна лээ. Warn 9500 винч ээ өмнө нь сайн шалгаж үзээгүй таталт бол маш сайн байсан. Винчиндээ онц дүн тавьсан



Saturday, May 11, 2019

Front driver shaft balancing - Урд кардан гол баланс тохиргоо

Өмнө нь хийлгэсэн кардан гол баланс хийгээгүй, зүгээр гагнаж байсан учраар нэг л сэтгэлд уяатай явдаг байсан. Шинээр чагтан голнууд авч, баланс хийлгэн шинээр хийлгэж сэтгэл амрав. Санаа дагаа ч тэр юм уу, жижиг дэргээ алга болох шиг санагдсан.