Saturday, November 16, 2019

Liftgate Hatch Tailgate - Хойд хаалганы амаржин солив

Хойд хаалганы амаржин ажилладаггүй мөн дээшээ гүйцэд онгойдоггүй байсан. Нам онгойдог хаалгыг хүмүүс мөргөх гээд байдаг. Үүнийг сайжруулав

Өмнө нь онгойсон байдал

Амаржин ажиллахгүй нэвт өрөмдөж хадаасаар тогтоосон байдал

Урт нь шинэ амаржин, Өгөөмөр захаас хайж байгаад олж авав. Бүдүүн даац сайтай, өвөл хөлддөггүй чанараа таниулсан эд гэж худалдагч тайлбарлаж өгсөн. Энэ өвөл шалгах завшаан тохиох нуу яах нуу.

Хийсэн байдал. Санасныг бодоход их өндөр болсон, гэхдээ боломжийн гэж үзэж байгаа.


Хойд хаалга PVC байдаг. Бүх боолт, кноп бүрэн байхгүй бол хавтас нэг тогтохоо байгаад эхлэвэл тогтоох боломжгүй болдог. Тиймээс бүх кнопуудыг шинэчилж, боолтнуудыг гүйцээв


No comments:

Post a Comment